Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо. Үүнд: Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулан, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих 24 цагаар үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийг томилох; Байгууллагуудад томилогдсон хариуцлагатай эргүүл нь Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын төв болон нийслэлийн холбогдох удирдлагатай 2 цаг тутам холбогдож, мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх;   Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүч хэрэгслийг тодотгон томилгоожуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангах; Баяр наадмын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч, аялж … Continue reading Наадмын өдрүүдэд гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо